Cool Marketing Agency

ChatGPT ГЭЖ ЮУ ВЭ?
Энэхүү нийтлэлийг хиймэл оюун ухаан надад монгол хэл дээр бичиж өгөх ёстой байсан. Монголчууд бид энэ чиглэлд хөрөнгө оруулалт их хэмжээгээр хийж эхлээгүй учраас би өөрөө толгойгоо ажиллуулаад бичиж сууна. Удахгүй хиймэл оюун ухаан надад бичиж өгөх цаг айсуй. Учир нь хүн төрөлхтөн кибер шилжилт хийж байна. Өөрөөр хэлбэл дэлхий нийтийн хэрэгцээг органик хүнсний үйлдвэрлэл хангаж чадахгүй хиймэл хүнсээр хангаж байгаа шиг хүний тархи дангаараа хөгжлийг удирдах үе ард үлджээ. Шалтгаан нь ердөө хиймэл оюун ухаантай холбоотой. Үүнийг бичих нь орчин цагийн нийгмийн тулгамдсан хэрэгцээ гэж үзэж байна. Англи хэлтэй хүмүүс ихэнх нийтлэлийг ChatGPT хийж өгдөг болоод байна.

Хиймэл оюун ухаан. (ХОУ) ирээдүйд чадах зүйлс нь чадахгүй зүйлсээсээ хавьгүй их болох цаг үед бид амьдарч буйг л ойлгож байна.

ХОУ зураг зурахаас эхлээд машин жолоодож, санхүүгийн шинжилгээ хийж, хүнийг эмчилж, бүтээгдэхүүн үйлдвэрлэж, дэлхийн хүн бүртэй харьцаж бүхий л асуудалд нь тусалж чадах ухаалаг туслах болж, дуу, дүрс бичлэг зохион, ногоо тарьж, цахилгааны тоолуурыг тань хянаж, эрж хайх тагнуулын даалгавар биелүүлж, эсээ бичиж, хоолны жор зэрэг хил хязгааргүйг санал болгох болсон байна.

Тэгвэл та хиймэл оюун ухааны талаар хэр их мэдэх вэ? Шинжлэх ухааны нийтлэлээрээ ХОУ — Artificial Intelligence-ийн талаарх суурь мэдлэгээ бага зэрэг нэмэгдүүлэхэд тань нэмэр болохыг хичээе.

II. AI (ХОУ) гэж юу вэ?

​Машинууд сэтгэж чадах уу? гэдэг асуултыг компьютерийн шинжлэх ухааны эцэг гэгддэг Алан Тьюринг 1950 онд анх тавьжээ. Харин өнөөдөр бид энэ асуултад тийм гэж хариулах түвшинд ирээд байна.

Жирийн нэг компьютерийн программ болон хиймэл оюун 2 юугаараа ялгаатай вэ? Программыг бүтээхийн тулд бид дүрмийг нь зохиодог. Нэг асуулт асуухад юу гэж хариулах ёстой вэ? гэдгийг нь заадаг гэсэн үг. Тэгээд асуулт асуухад хариулт мэдээж тодорхой. Одоогийн бүх компьютер ийм зарчмаар ажиллаж байгаа.

Харин хиймэл оюун арай өөр. Эхлээд бид тодорхой хэдэн асуултыг хариулттай нь өгөхөд ХИЙМЭЛ ОЮУН тэндээс суралцаад дүрмийг нь өөрөө зохиож чаддаг. Дараа нь тэр дүрмээр буюу алгоритмаар бид нар арай өөр асуултуудын хариултуудыг нь олох боломжтой.

Хиймэл оюун ухаан хүний тархитай маш төстөй зарчмаар ажилладаг. Тархины нейронууд сенапс хооронд дамждаг шиг хиймэл оюун өөрөө өгөгдлүүдийг хооронд нь янз бүрээр холбож үзээд тэр холболт бүрээсээ суралцаад хамгийн оновчтой замыг сонгох зарчмаар суралцаад, үргэлжлүүлж чаддаг.

Хиймэл оюуныг ерөнхийд нь 2 ангилдаг. Ерөнхий болон Тусгай зориулалтын.

Тусгай хиймэл оюун гэдэг нь тодорхой нэг даалгаварыг гүйцэтгэх эсвэл тодорхой нэг асуудлыг шийдвэрлэхэд зориулагдсан хиймэл оюун ухааны системийг хэлдэг.

Жишээ нь Amazon-ийн Alexa эсвэл Apple-ийн Siri зэрэг дуут туслахууд багтдаг. Эдгээр нь тусгай дуут команд эсвэл асуултанд хариулах зорилготой. Мөн царай таних систем эсвэл өөрөө жолооддог машинд ашигладаг дүрс таних технологид ч бас ашигладаг.

Юу гэсэн үг вэ гэвэл ийм төрлийн хиймэл оюун нь тухайн зураг дээрх тодорхой хэв маяг, объектыг таньж, тэдгээр мэдээлэлд нь үндэслэн шийдвэр гаргахад сургадаг. Цаашилбал харилцагчийн үйлчилгээнд ашигладаг чатботууд энэ ангилалд багтана.

Харин ерөнхий хиймэл оюун нь хүний түвшний оюун ухаан, чадавхийг эзэмшиж, түүнийг ойлгох, суралцах, янз бүрийн чиглэлээр олон төрлийн ажлыг гүйцэтгэх боломжтой систем.

Жишээ нь 2023 онд хамгийн алдартай болоод байгаа OpenAI-ийн ChatGPT хэлний загвар хиймэл оюун нь хүнтэй төстэй харилцан яриаг текстээр үүсгэж, орчуулахаас эхлээд код бичих хүртэл хүн хооронд харилцдаг хэл дээр суурилсан олон төрлийн ажлыг гүйцэтгэж чаддаг ийм гайхамшигтай технологи.

Энэ ChatGPT гэж юу яриад байгааг ойлгохгүй байвал бүү санаа зов. Удахгүй хамтдаа хиймэл оюун ухаантай холбоотойгоор доор тайлбарлах болно.

III. AI хэрхэн ажилладаг вэ?

Тэгэхээр бид хиймэл оюуны цаана ямар үндсэн хэсгүүд байдгийг сая ойлгосон.

Асуулт буюу Input/оролт/, хариулт буюу Output/Гаралт/, Заавар буюу Algorithm. мөн Өгөгдөл буюу Data.

Ерөнхийдөө хиймэл оюун хэр хурдан цааш суралцаж, хөгжих вэ? гэдэг нь түүнд ашиглагдаж байгаа өгөгдлийн хэмжээнээс шалтгаална. Жишээ нь “Алим идэж байгаа үлэг гүрвэлийг надад харуул” гэчихээд өгөгдөл дээр нь ганц ч алимны зураг өгөхгүй байвал, ер нь интернетэд алимтай болбоотой зураг, бичлэг, тайлбар огт байддаггүй байлаа гэж бодвол тэр хиймэл оюун ухаан таны хүссэн хариултыг огт өгөхгүй. Гадил идэж буй үлэг гүрвэлийн зургийг таньд зурж өгч магадгүй.

Тэгвэл энэ хиймэл оюун чинь яаж өөрөө цаашаа суралцаад байна аа гэж та бодож магадгүй. Машин ингэж сурахын тулд Machine Learning буюу машин сургалтын аргыг ашигладаг.

Энэ аргад сургалтын мэдээллийн чанар, тоо хэмжээ чухал байдаг. Сургалтын өгөгдөлд хиймэл оюуны систем нь хэв маяг, харилцааг сурахад ашигладаг загвар-жишээнүүд эсвэл оролт-гаралтын хослолуудаас бүрдэнэ.

Сургалтын өгөгдөл хэдий чинээ олон талт, иж бүрэн байх тусам хиймэл оюун ухааны систем мэдлэгээ нэгтгэх, үнэн зөв таамаглал гаргах чадвар төдий чинээ сайн болно.

Тэгэхээр машин сургалтын арга нь яг л хөлд орж буй хүүхэд шиг өөрөө бага багаар суралцаад явдаг гэсэн үг.

Мөн заавал дурьдах ёстой хиймэл оюуны нэг тал нь Загвар хөгжүүлэх/model development/ байдаг. Загвар гэдэг нь урьдчилан таамаглах эсвэл шийдвэр гаргах үндэс суурь болдог сургалтын өгөгдлийн доторх сурсан зүйлийнх нь хэв маягийн дүрслэл гэхэд болно.

Загвар хөгжүүлэх нь хиймэл оюуны системийг өгөгдөлд илүү сайн сургах, параметрүүдийг нарийн тохируулах, гүйцэтгэлийг үнэлэхэд оршдог. Ерөнхийдөө тухайн загварын үнэн зөв, найдвартай байдлыг баталгаажуулдаг давтагдах процесс.

IV. Өдөр тутмын амьдрал дахь хиймэл оюун ухаан

Өнгөрсөн оны 12-р сарын эхээр Дэлхийг тэр чигт нь донсолгосон нэгэн хиймэл оюун ухаан гарч ирсэн. Тэр бол ChatGPT (Chat Generative Pre-Trained Transformer) юм.

Хиймэл оюун ухааны дэвшилтэт технологиудыг хөгжүүлэх, аюулгүй, ёс зүйтэй хэрэглээг дэмжих зорилготой хиймэл оюун ухааны судалгааны лаборатори OpenAI нь дараагийн хиймэл оюун ухааны талбар болох ChatGPT-г танилцуулсан.

Түүнтэй харилцаж үзсэн бүх хүн тухайн үед гайхшралд орж байлаа. Яагаад гэвэл өмнө нь үүн шиг ухаантай харилцдаг хиймэл оюун ухаан байсангүй.

Одоог хүртэл YouTube, гадаадын технологийн хэвлэл мэдээллүүд, технологи сонирхогчид, энгийн хүмүүс гээд бүх хүн түүн рүү анхаарлаа чиглүүлсээр байна.

1998 онд анх google-ийг хэн нь ч өнөөгийнх шиг гайхамшигтай технологи болно гэж төсөөлөөгүй ээ. Хэрвээ Google-ийн хайлтын систем байхгүй байсан бол бид нар интернетийн аль нэг буланд нуугдаж байгаа мэдээлэлд хүрэх боломжгүй байсан.

Google-ийн ачаар бид илүү хурдан суралцах боломжтой болсон гэсэн үг. ChatGPT Google шиг бидний амьдралыг өөрчилнө. Гэхдээ энэ бол хайлтын систем биш.

Яг хүн шиг чатладаг програмчлагдсан хиймэл оюун ухаан юм. Google-ээс ялгаатай нь энэ хиймэл оюун шууд таньд бэлэн хариултыг өгнө. Хайх шаардлагагүйгээр гэсэн үг.

Тэгвэл ChatGPT энгийн chatbot-ноос юугаараа ялгаатай вэ?

Энгийн chatbot бидэнд тоо бодож, Code бичэж өгөхгүй. Зүгээр л анхан шатны харилцаа үүсгэж чадна. Харин ChatGPT зөвлөгөө өгч чадна. Эсээ бичиж чадна. Ер нь бичвэр суурьтай бүхнийг шүүн тунгааж бас өөрөө зохиож чадна.

Жишээ нь Даргад маань зориулаад ажлын чөлөө авах мэйл бич гэхэд дараах байдлаар бичээд л өгнө. Regenerate хийвэл арай өөр байдлаар дахин хариулж чадна. Мөн бичсэн код, бодуулсан бодлогын алдааг засч, ямар алдаа хаана гарсныг хүртэл тайлбарлаж чадна.

Хүсвэл Монгол хэлээр ч асуусан болно. Гэхдээ утга төгөлдөр арай биш байгаа. Англи хэлээс бусад хэлнүүдийг сурч байгаа гэсэн үг.

Өөр нэг хүн компьютерийн цаанаас хариу бичээд байгаа юм уу гэмээр.

Тэгвэл хүн биш хиймэл оюун ухаан яаж ингэж төгс хариултуудыг өгч байгаа юм болов оо. Одоогоос 3 жилийн өмнө 2020 онд OPENAI анх GPT-3 хиймэл оюун ухааныг танилцуулж байсан.

GPT-3 2020 оноос хойш интернет дахь бүх номуудыг уншиж, сошиал медиа дахь яриа хэлэлцээрүүдийг сонсож, бүх программын хэл дээрх тооцооллыг анализ хийж байгаа.

Харин өнгөрсөн оны төгсгөлд хиймэл оюун ухаан нь өөр нэгэн хувилбараа танилцуулсан нь энэ чат модел юм.

Тэгвэл өнөөдрийн ChatGPT-ийн ард юу байгаа вэ? Маш их код. Сая дурьдсан машин сургалтад тулгуурлан бүтээгдсэн гэсэн үг.

Гэхдээ GPT одоогоор хаалттай систем Google шиг өдөр тутам интернетээр хэсч шинэ мэдээллүүдийг авах боломж байхгүй ээ гэсэн үг. Одоохондоо 2021 оны 9-р сар хүртэлх үйл явдлуудын мэдээлэл түүнд байгаа.

Түүнчлэн Microsoft болон Google. хоёрын өрсөлдөөний үр дүнд 3 сар гаруйн өмнө хиймэл оюун ухааны дайн эхлээд амжсан. Гайхмаар бас аймаар ирээдүйн эхлэл гэж үзэж болох юм.

Microsoft-ийн хиймэл оюуны хамтрагч бол OPEN AI. Биднйи сая танилцсан ChatGPT-г бүтээгчид. Харин google-ийнх Anthropic хэмээх хиймэл оюуны компани болно..

Энэ дөрвөн технологийн компани хайлтын системийн цоо шинэ эрин үеийг авч ирэхээр өрсөлдөж байна.

3 сарын өмнө Microsoft өөрийн Bing хайлтын системдээ ChatGPT-г ашиглаж эхэлснээ зарласан. За тэгвэл хайлтын системд энэ хиймэл оюуны харилцдаг робот нэгдсэнээр яг юу өөрчлөгдөх вэ? гэдэг асуулт төрж байгаа.

Дэлхийн хүн төрөлхтний 64% нь интернет сүлжээнд холбогдсон байдаг. Эдгээр хүмүүс өдөрт тутамдаа ямар нэгэн байдлаар төрөл бүрийн хайлтын системийг ашигладаг. Гэхдээ 1 секунд тутамд 50 мянган хүн хайлтын системээс өөрийн хүссэн хариултаа ерөөсөө олж авч чаддаггүй.

Зүгээр л энгийн асуултын хариултыг ойлгохын тулд хэдэн арван вебсайт хэсэж ухаад л байна, ухаад л байна.

Үнэн худал нь мэдэгдэхгүй маш олон холбоос, линкүүд гарч ирнэ. Энэ дунд аль нь зөв эсвэл аль нь буруу гэдгийг ялгаж суусаар байтал хамаг цаг өнгөрдөг. Дэлхий нийтээрээ яг ийм асуудалтай тулгараад байгаа.

Хиймэл оюун одоо Bing хайлтын системд холбогдсон. Иймээс шууд л тодорхой хариулт гаргаад өгчихнө гэсэн үг.

Бүүр ойлгомжтой болгох үүднээс хамтдаа шинэ Bing хайлтын системийг туршиж үзье. Үүний тулд эхлээд Microsoft Edge browser-оо асаана.

Баруун дээд буланд харагдаж байгаа энэ тэмдэг дээр дарахад чатлаж болох цонх нээгдэнэ. Энд харагдаж байгаа гурван цонхны хамгийн эхнийх болох creative гэдэг нь таны асуултад илүү бүтээлч байдлаар хариулт өгөх урьдчилсан тохируулга харагдаж байна. Хамгийн баруун талын Precise гэдэг нь таны асуултын нарийвчлал, үнэн зөв байдалд илүү анхаарч хариултаа бэлтгэх тохируулга. Харин Balanced гэдэг нь яг дундыг нь барина аа гэсэн үг.

Жишээбэл: Би Bing хиймэл оюунаас Монгол дахь тогтоогдсон ураны нөөцийн талаар тайлбарлана уу гэж хүсэхэд “Дэлхийн цөмийн энергийн холбоо”-ны мэдээлэлд тулгуурлан 2019 оны 1-р сарын 1-ны өдрийн Монгол улсын тогтоогдсон Ураны нөөцийн хэмжээг 166657 тонн хэмээн шууд хариулт өгч байна.

Мөн нэмэлтээр судалж болох 4 өөр эх сурвалжийг санал болгож байна. Хэрвээ би өмнөх мэдээллийн эх сурвалжийг асуувал нэвтрэх холбоосыг мөн гарган ирж байна.

Тэгвэл саяын асуултыг Google-ээс асуувал яах бол?

Google хайлтаас надад маш олон илэрцүүдийг санал болгодог..

Маш олон төрлийн вебсайтууд руу нэвтэрч уншиж ойлгон, тэр дундаас эцсийн хамгийн баттай гэсэн хариултыг би өөрөө шийдэх хэрэгтэй болж байна.

Тэгэхээр та Bing ч юм уу, ChatGPT-г ашиглан хоолны жор, хувцас загвар, веб дизайны код гэх мэт бүхий л зүйлсийг хурдан бас хялбараар хийлгэх боломжтой.

Нэг л өдөр ChatGPT-ээс айраг хэрхэн исгэх вэ гэж эх хэлээрээ асуухад маш зөв дарааллаар бичсэн зааварчилгааг гаргадаг болтлоо хөгжинө гэсэн үг.

Microsoft-ийн энэ хиймэл оюун бүхий хайлтын систем Google-ийг ч бас айлгаад авсан учир Anthropic-той хамтарсан Bard хэмээх нэртэй хиймэл оюунаа танилцуулаад амжсан ч яарсанаас ч болсон уу? энэ нь тийм ч амжилттай ажиллаж чадаагүй.

Эндээс нэгтгэн дүгнэх юм бол 10 жилийн өмнө бид хиймэл оюунаас бидний ажлын байрыг удахгүй булааж эхэлнэ гэхээр Робот гарууд /Robotic arms/ ихэвчлэн. үйлдвэрлэлийн процесс дахь хүний ажлыг орлоно гэж төсөөлдөг байсан бол өнөө үед хиймэл оюун УРЛАГ ойлгох хэмжээнд хүрээд байна.

Тэгэхээр үүний өмнө маш олон зүйлсийг хиймэл оюун аль хэдийнэ хийгээд сурчихсан бас улам чадамж суусаар, суралцсаар байгааг. доор товч үзүүлэв.

Контент бүтээдэг хиймэл оюунууд бол Copy.AI, jasper, maker.ai

Зураг зурдаг — Deep AI, Stable diffusion, Dall e2 болон хамгийн алдартай Midjourney зэргийг дурдаж болно. Жишээлбэл Та сайн ямар нэг Tumbnail art-ийг хиймэл оюунаар бүтээх боломжтой.

Дүрс бичлэг шинээр хийх бол Runway, Synthesia, Fliki

Дуу, хөгжим зохиох бол Soundraw, Beethoven

Бидний хамгийн их ашигладаг presentation-ийг хүртэл Tome.app -аар хийлгэж болно.

Мөн таны хийсвэр дүр Аватарыг бүтээдэг Anime AI ч гэж бий.

Бид хорвоо дээр байхгүй хуурмаг дүрсийг ч хиймэл оюун ухаанаар бүтээх боломжтой. Үүнийг Deepfake гэдэг. Энэ бол хэзээ ч болоогүй, оршин байгаагүй үйл явдал, хувь хүмүүсийг үнэмшилтэй дүрсэлсэн видео, зураг, дуу авиа зэргийг зохиомлоор үүсгэдэг биднийг хуурч болох мэдээллийн хэрэгслийг бий болгохын тулд хиймэл оюун ухаан, машин сурах арга техникийг ашигладаг технологи. Бодоод үзэхэд үнэхээр аймшигтай байгаа биз. Таны хэзээ ч хэлээгүй үг, хийгээгүй үйлдлийг хэн нэгэн итгэл үнэмшил төрүүлэхүйц хуурамч видео бичлэг болгон хийж, буруу мэдээлэл өгөх, хувийн мэдээллийг хулгайлах, нэр хүндэд хохирол учруулах зэргээр ашиглаж болно.

Мөн Voice.AI ашиглаж Discord, Google meet эсвэл Zoom-ээр ярилцаж байхдаа эдгээр хүмүүсийн хоолойгоор ярьж болно. Reak time боловсруулалт хийж байгаа болохоор таны компьютерийн хүчин чадал мэдээж сайн байх хэрэгтэй.

Эцэст нь хэлэхэд ийм төрлийн хиймэл оюун нь биднээс хариуцлагатай, ёс суртахууны хэм хэмжээг мөрдсөн хэрэглээг шаардаж байгаа юм. Бусад улс оронд Deep Fake технологийн зохисгүй хэрэглээнээс үүсэж болох эрсдлээс хамгаалах хууль эрх зүйн орчин бүрэлдэх эхлэл нь тавигдаж байна.

VII. Дүгнэлт

Тэгэхээр нэгтгээд дүгнэх юм бол AI буюу хиймэл оюун ухаан дэлхийг өөрчилж байна. AI бидний найз уу? эсвэл дайсан уу? гэдэг философийн шинжтэй ч гэмээр энэ асуултад хариулах миний хариулт бол шинэ технологиос айж ухардаг хуучинсаг хүний хувьд бол дайсан, харин үүнийг ашиглагч хэн бүхний дотны анд нөхөр, үнэнч туслах нь байх болно оо.

Terminator дээрх шиг нэг л өдөр хиймэл оюунууд биднийг хөнөөнө гээд хөдлөх хүртэл өдий байгаа болохоор бид асар хурдтай хөгжиж буй энэ талбарт хамт суралцаад зэрэг урагшлах нь ядаж түүнийг ойлгодог, гадарладаг, байж болох хор хөнөөлтөй талуудыг нь хүлээн зөвшөөрдөг болох нь юу юунаас илүү чухал байна.

DevSummit арга хэмжээ шиг IT-гийн салбарийнхан цуглаж хоорондоо харилцаа холбоо тогтоож, туршлагаа бусдадаа хуваалцдаг ийм нандин бас чухал хүрээлэл Монголд үүсээд байгаа нь үнэхээр талархууштай.

AI буюу хиймэл оюун ухааны талаар илүү ихийг сонирхон судлахыг уриалж байна. Учир нь хүн төрөлхтөн кибер шилжилт хийж байна. Өөрөөр хэлбэл дэлхий нийтийн хэрэгцээг. органик хүнсний үйлдвэрлэл хангаж чадахгүй хиймэл хүнсээр хангаж байгаа шиг хүний тархи дангаараа хөгжлийг удирдах үе ард үлджээ. Шалтгаан нь ердөө хиймэл оюун ухаантай холбоотой сануулаад энэхүү нийтлэлээ түр завсарлав.

Физикийн ухааны доктор Норовын Тэгшбаяр.

2023:07:03

Улаанбаатар хот.

Эх сухвалж : Interview сэтгүүл

The post ChatGPT ГЭЖ ЮУ ВЭ? appeared first on Cool Marketing Agency.

Хайлтын системийн маркетинг гэж юу вэ?
Хайлтын системийн оновчлол (SEO) гэж юу вэ? Хүмүүс их олон зүйлүүдтэй холих эсвэл андуурах хандлагатай байдаг. Фэйсбүүкийн хайлтын эрэмбэ дээр өөрийн ФБ хуудсаа дээгүүр гаргах эсвэл хайлтын үгүүд нэг програм дотор оруулаад амархан болдог гэх мэт.

Хайлтын системийн маркетинг гэж юу вэ?

Хүмүүс жил ирэх бүр интернетээр өөрийн хэрэгцээт мэдээ мэдээллээ авдаг болж байна. Хайлтын системийн маркетинг гэдэг хайлт хийж буй хүмүүст зориулан өөрийн бүтээгдэхүүн үйлчилгээнийхээ талаар мэдээ мэдээлэл хүргэх, бүтээгдэхүүн үйлчилгээгээ санал болгох процесс юм.

Хайлтын системийн оновчлол хийх, Хайлтын систем дээр зар явуулах ялгаа

Хайлтын системийн оновчлол нь хайлтын систем дээр байрлах зараас 10 дахин илүү даралт болон вэб хандалт авдаг давуу талтай.

Харин органик байдлаар хайлтын системийн оновчлол хийхэд цаг хугацаа их орно.

Хайлтын систем дээр зар байршуулах давуу тал нь түргэн шуурхай байдлаар хайлтын эрэмбэ дээр гарах боломжтой гэхдээ вэб хандалт бага авдаг буюу байнгын зар сурталчилгааны мөнгө төлөх хэрэгтэй.

Алийг нь ашиглах нь зөв бэ?

Тухайн нөхцөл байдлаас шалтгаалдаг тул зөвхөн 1 арга зам нь зөв гэж хэлэх боломжгүй. Аль алийг нь хослуулаад гол зорилгодоо хүрч байвал болно. Хэрвээ дөнгөж шинээр вэбсайтаа гаргасан бол түр зуур зар сурталчилгаа явуулж байх нь зүгээр. Гэхдээ хайлтын системийн оновчлолоо мөн ялгаагүй эртхэн хийж эхлэх хэрэгтэй.

Хайлтын системийн оновчлол хийх үр ашиг

Хэрэгтэй мэдээллээ та зорилтот хүмүүст хүргэх боломжтой бөгөөд үүгээрээ таны компанийн борлуулалт бас өснө.

Вэбээр хандаж орсон хүмүүс руу чиглүүлээд дахин маркетинг хийх боломжтой.

Хайлтын эрэмбэ дээр органик байдлаар байршиж буй байгууллагуудад хүмүүс илүү итгэх, чанар сайтай гэж хүлээж авах хандлагатай байдаг.

Органик хайлтаар вэбсайтруу  хандсан хүмүүс үйлчилгээ авах магадлал илүү өндөр байдаг.

Хайлтын системийн оновчлолын бүрдэл

Хайлтын системийн оновчлол дотроо задаргаатай буюу бүрдэл болгон дээр анхаарах хэрэгтэй. Гэхдээ вэб сайт дээрх оновчлол үндсэн суурь болдог буюу вэб сайт дээрх оновчлол тааруу бол бусад хүчин зүйлсийн үзүүлэх нөлөө нь бага. Вэб сайт дээрх оновчлол нь SEO – н үндсэн суурь болдог ба зөв түлхүүр үгүүд вэб дотроо байршуулж өгөх хэрэгтэй. Үүнд таны вэб дээр орсон мэдээлэл, зураг, видео, линк холбоос, вэбийн хурд гэх мэт олон зүйлээс хамаарна. Та мэдээлэл оруулахдаа маш цэгцтэй, ойлгомжтой байдлаар бичих хэрэгтэй ба вэбсайтаар хандаж байгаа уншигчдаа ойлгомжтой мэдээлэл өгөх хэрэгтэй.

Вэб хуудас бус оновчлол

Хэрвээ танд хамтран ажилладаг байгууллага компани байгаа бол тэдний вэб-сайт дээр өөрийн лого оруулаад линк холбоос хийж вэб сайт хоорондын оновчлол хийж болно. Хэрвээ бусад вэб-сайтаас таны вэб руу линк холбоос үүсч байвал вэб сайт хоорондын оновчлол орж байгаа гэсэн үг.

Сошиал орчны оновчлол

Хэрвээ сошиал оновчлолоо та сайжруулах бол Фэйсбүүк, Инстаграм болон сошиал орчинд гаргаж буй мэдээллээ чанартайгаар оруулах хэрэгтэй. Мөн таны вэбээр хандаж байгаа хүмүүс хэр удаан хугацаагаар зочлох, хэдэн хуудас харж үзэх, бусад хүмүүстэй таны вэб хуудасны мэдээлэл хуваалцах гэх мэт зүйлс сошиал оновчлолд нөлөөлнө.

Онлайн контентоо идэвхжүүлэх, тархаах, олон хүнд хүргэх нь богино хугацаанд дараах давуу талуудтай байдаг. Үүнд:

Одоогийн болон шинэ хэрэглэгчдэд мэдээлэл хүргэх;

Сошиал медиа хүртээмж, идэвхжүүлэлт;

Вэб хуудасны хандалт нэмэгдэх гэх мэт.

Түүнээс гадна урт хугацаанд энэ нь мөн танай вэб хуудасны хайлтын системийн оновчлолд өөрөөр хэлбэл вэб хуудсаа хайлтын үр дүнд дээгүүр байршилд гарч ирэхэд тун чухал үүрэг гүйцэтгэдэгийг та мэдэх үү?

Танай вэб хуудас хүмүүс хайхад хайлтын илэрцэд дээгүүр гардаг байхын тулд тухайн линк рүү хандсан хандалт өндөр байх ёстой байдаг. Өөрөөр хэлбэл танай вэб дээр нийтэлсэн мэдээллийн линк дээр хэн ч дарж хандахгүй бол хайлтын системд өртөхгүй гэсэн үг. Энэ тохиолдолд “хайлтын системийн оновчлол (SEO)”-ын хамгийн шилдэг аргууд ч тус болохгүй. Тиймээс л өөрийн бэлтгэсэн контентоо тархаах, олон хүнд хүргэх нь бидний хийх ёстой бас нэгэн чухал ажил болдог.

The post Хайлтын системийн маркетинг гэж юу вэ? appeared first on Cool Marketing Agency.

З.Энхболд: “Цахим засаглал” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажил нэлээд дэвшилттэй байгаа
“Үндэсний дата төв” улсын төсөвт үйлдвэрийн газрын захирал З.Энхболдтой ярилцлаа.

-“Цахим засаглал” үндэсний хөтөлбөрийн талаар ярилцлагаа эхэлье. Энэ хөтөлбөрийн хэрэгжилт одоо хэр явцтай байгаа юм бэ?

-Төрөөс иргэдэд үйлчилгээ үзүүлэхэд цаг хугацаа, орон зай, мөнгө хэмнэх зорилгоор интернэт ашиглан “Цахим засаглал” буюу төрийн түгжрэлгүй үйлчилгээг Монголд хэрэгжүүлж байгаа юм. Олон улсад үүнийг e-governance гэж ярьдаг.

Монгол Улсад одоогийн байдлаар G2C буюу төрөөс иргэнд хүргэх үйлчилгээний хүрээнд Төрийн үйлчилгээний цахим (ТҮЦ) машиныг ашиглаж эхлээд байна. Эдүгээ гурав дахь шатандаа үргэлжилж буй иргэдэд цахимаар газар өмчлүүлэх ажил мөн энэ хүрээнд багтаж буй. Мөн Төрийн үйлчилгээний цахим систем (ezasag.mn)-ээр 25 үйлчилгээ нэвтрүүлэхээс одоогийн байдлаар зургаа нь нэвтэрсэн.

Харин G2G буюу төрөөс төр рүү чиглэсэн үйлчилгээний хүрээнд камерын торгуулийн систем, замын цагдаагийн бэлэн бус торгуулийн систем зэргийг дурдаж болно.

Тэгвэл C2G буюу иргэдээс төрд чиглэсэн үйлчилгээний хүрээнд иргэдийн санал гомдлыг 1111 төвөөр дамжуулан авдаг болсон.

Төрөөс иргэнд чиглэсэн үйлчилгээ буюу одоо хэрэглээнд нэвтрүүлээд байгаа ТҮЦ машинаар төрийн 13 үйлчилгээг үзүүлж байна. Жишээлбэл, УБЕГ-ын зарим үйлчилгээ, Нийслэлийн тээврийн газрын “ЕС” зөвшөөрөл, цахилгааны төлбөрөө шалгах, төлөх, ААН татварын тодорхойлолт, Төрийн үйлчилгээний цахим системд нэвтрэх эрх гэх мэт.

Зөвхөн ТҮЦ машинаар төрийн үйлчилгээг иргэд хүргэснээр өнгөрсөн жилийн байдлаар Монгол Улсын төсөв болон иргэдийн халааснаас хэмнэсэн нийт зардал тав, зургаан тэрбум төгрөгөөр хэмжигдсэн гэсэн хөндлөнгийн судалгаа гарсан байдаг. Тодруулбал, ТҮЦ машинаас өнгөрсөн жил 222 мянган иргэн 350.9 мянган үйлчилгээ авсан байдаг. Өмнө нь нэг үйлчилгээ авахад л тухайн иргэн 9900 төгрөг зарцуулдаг байсан. ТҮЦ машин ашигласаар тэр бүх зардлыг иргэн хэмнэж байгаа юм. Нөгөө талаас, УБЕГ тухайн үйлчилгээг үзүүлэхдээ 8041 төгрөг зарцуулдаг байсан тооцоо бий.

Тиймээс үйлчилгээгээ цахим хэлбэрт шилжүүлэх тусам үр ашиггүй зардлаа бууруулж, иргэд мөнгөө хэмнэх боломжтой болж байгаа юм. Эдгээрийг харвал Монгол Улс “Цахим засаглал” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажил нэлээд дэвшилттэй байна.

-Цахим засаглал дэлхийн бусад улсад хэр зэрэг хөгжиж байгаа юм бол?

-Дэлхийн маш олон улсад цахим засаглалын хөтөлбөр хэрэгжүүлж, шинэ, шинэ үйлчилгээнүүдийг маш хурдтай нэвтрүүлж байгаагаас өнөөгийн байдлаар хамгийн сайн нь Бүгд Найрамдах Солонгос улс, Сингапур, Эстонийнх. Гэхдээ энэ гурван улсын цахим засаглал өөр хоорондоо ялгаатай, өөрийн гэсэн онцлогуудтай. Тухайлбал, Эстонийн хувьд гурван сая хүн амтай. Гэхдээ олон улсын интернетийн хэрэглээ, хөгжүүлэлтийн түвшний хувьд Европын холбоондоо тэргүүлдэг. Харин интернетийн хэрэглээ болоод хурдаараа БНСУ номер нэг. Сингапур улс бол энэ талын менежмент маш сайтай.

-“Цахим засаглал” хөтөлбөрийг Монголд хэрэгжүүлэхэд ямар асуудал тулгарч байгаа вэ?

-Цахим засаглалыг Монгол Улсад хөгжүүлэхэд дэд бүтцийн асуудал тулгардаг. Монголчууд интернетийг аль болох өргөн хүрээнд, чөлөөтэй хэрэглэдэг байх ёстой. Энэ нь нэг талаар интернетийн хурдыг, нөгөө талаар эдийн засгийн талаас үнийг нь хэлж байгаа юм. Дэд бүтцийн асуудал гэдэгт эцсийн хэрэглэгчийн интернет төхөөрөмжөөс (гар утас, компьютер) гадна мэдээлэл дамжуулж байгаа сүлжээний дэд бүтэц, тухайн мэдээллийг агуулж байгаа дата төвийг хамруулж ойлгож болно.

Нөгөөтэйгүүр, одоогийн нийгэмд дижитал боловсролын ялгаа (digital divide) гэдэг шинэ ойлголт байдаг болчихсон. Бидний 40 хувь нь идэвхтэй интернет хэрэглэгч, харин 60 хувь нь өдөр бүр хэрэглэх бололцоогүй байдаг. Одоо манайд ашиглаж байгаа ТҮЦ машины үйлчилгээ бол завсрын шийдэл буюу ухаалаг төхөөрөмж тэр бүр хэрэглэж интернет ашиглаж чадахгүй байгаа иргэдэд зориулсан үйлчилгээ. Тэдгээр хүмүүст ТҮЦ машинаар дамжуулан, дижитал боловсролыг нь платформоор нь дээшлүүлэхээр зорьж байгаа юм. Мэдрэгчтэй дэлгэц (touch panel)-ийг ашиглаж, ухаалаг төхөөрөмжид хурууныхаа хээг уншуулах туршлага, дадлыг үүгээр дамжуулан олгож байгаа хэрэг юм л даа.

-“Цахим засаглал” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд иргэдийн и-мэйлийн хэрэглээ маш чухал гэдэг. Монголчууд и-мэйлээр төрийн үйлчилгээг авч чадаж байгаа юу?

– Төрийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлж, хэрэглээнд нэвтрүүлэхэд и-мэйлийн хэрэглээ маш чухал байдаг. Тухайлбал, Эстони улсад @eesti.eu гэдэг албан ёсны и-мэйл хаяг байдаг. Төрөөс иргэддээ хандсан мэдээ мэдээлэл, үйлчилгээний лавлагаа зэргийг тухайн албан ёсны и-мэйл хаягаар нь дамжуулан өгдөг юм билээ.

Монголчуудад Эстонийнх шиг ийм албан ёсны и-мэйл хаяг одоохондоо байхгүй. Гэхдээ цаашид арга хэмжээ авах хэрэгцээ шаардлага бий. Монголчуудын дийлэнх нь “Yahoo”, “Gmail”-ийг ашигладаг. Өөрөөр хэлбэл, гадаадын компаниудын и-мэйлийн үйлчилгээг голдуу хэрэглээд байна.

-Тэгвэл монголчууд хэзээ төрийн мэдээллийг Эстони шиг мэйлээрээ авдаг болох юм бэ? Ийм төлөвлөгөө “Цахим засаглал” хөтөлбөрт бий юү?

-Монгол Улсын төрийн 17000 албан хаагч өнөөдөр @gov.mn гэсэн цахим хаяг ашиглаж байна. Монгол Улсад энэ оноос хэрэгжиж эхэлсэн Шилэн дансны тухай хуулийн хүрээнд Шилэн данс системд @gov.mn и-мэйл хаягийг нэвтрүүлээд байна. Цаашид төрийн цахим үйлчилгээг өргөжүүлэхэд @gov.mn и-мэйл хаяг хэрэгтэй.

-“Үндэсний дата төв” үйл ажиллагаагаа явуулахад тулгарч байгаа ямар бэрхшээл байгаа вэ?

-Сүүлийн хоёр жилийн хугацаанд “Үндэсний дата төв”-ийн хүчин чадал хоёр дахин нэмэгдсэн. Гэхдээ төрийн цахим үйлчилгээ нэмэгдэхийн хэрээр түүнд нийцүүлэн хүчин чадлаа өсгөх шаардлагатай.

Төрийн 165 үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэх боломжтой гэсэн тооцоо байдаг. Тэгэхээр энэ хэмжээгээр хүчин чадлаа нэмэх хэрэгцээ шаардлага бий л гэсэн үг.

-Цаг зав гарган ярилцсанд баярлалаа.

Б.ЦЭЦЭГ

The post З.Энхболд: “Цахим засаглал” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажил нэлээд дэвшилттэй байгаа appeared first on Cool Marketing Agency.

Dell брэндийн технологийн үзэсгэлэн
Компьютер үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч Dell компани Монголын хэрэглэгчдэд зориулж бүтээгдэхүүний өдөрлөг зохион байгуулж байна. Энэ сарын 10-аас 15-ныг дуустал хэрэглэгч та Номин УИД-ийн 2-р давхарт зочлон очсоноор Dell компанийн хамгийн сүүлийн үеийн бүтээгдэхүүн, технологийг сонирхохоос гадна Монгол хэрэглэгчдийн хамгийн их худалдан авдаг шилдэг загварын зөөврийн компьютерийг зөвхөн энэ өдрүүдэд онцгой үнээр худалдан авах боломжтой.

Америкийн Техас мужаас гаралтай Micheal Dell 19 настайдаа 1,000$-той өөрийн бизнесийг эхлүүлж байсан гайхалтай түүх байдаг. Тэр компьютерийн өртгийг бууруулж, каталог болон интернэтээр худалдаалж, хэрэглэгчид өөрийн хүссэн загвараа авах боломжийг бүрдүүлэх өөрийн санааг хэрэгжүүлэхээр тууштай шийдэж сургуулиа орхисон гэдэг.

Харин өнөөдөр тэр 18 тэрбумын хөрөнгөтэй, Forbes сэтгүүлээс гаргадаг дэлхийн тэргүүлэх тэрбумтнуудын жагсаалтын 48-т, Dell компани нь Fortune 500 жагсаалтын 51-т бичигдэж байна.

Dell бол хэрэглэгчийнхээ хэрэгцээ шаардлагад тохируулан хэд хэдэн загваруудыг үйлдвэрлэдэг. Үүнд бизнес хэрэглэгчиддээ зориулан Optiplex суурин компьютер, Vostro болон Lattitude зөөврийн компьютер, Precision workstation, PowerEdge сервер, PowerVault storage, Dell Compellent storage area networks, EqualLogic SANs төхөөрөмжүүдийг үйлдвэрлэдэг.Харин гэрийн болон жижиг бизнес эрхлэгчдэд зориулан Inspiron суурин болон зөөврийн компьютер, XPS суурин болон зөөврийн компьютер, Alienware, Pandora тоглоомчдын компьютер, Venue таблетуудыг худалдаалдаг юм. Эдгээрээс гадна компьютерийн дагалдах хэрэгслүүд болох дэлгэц, принтер, хулгана гэх мэт бүтээгдэхүүнүүдийг хэрэглэгчиддээ хүргэж байна.

Dell компани борлуулалтын дараах үйлчилгээг өөрийн бүтээгдэхүүний service tag-аар дамжуулан хамгийн баталгаатай замаар хүргэдэг билээ. Хэрэглэгчийн авсан компьютер бүр өөрийн давтагдашгүй код буюу service tag-тай байдаг бөгөөд Dell-ийн вэбсайт дээр сервис тагаараа оруулснаар түүнийг хаана үйлдвэрлэж, хаанаас хэзээ худалдан авсан мэдээлэл болон тухайн загварт тохирох драйвер, програм хангамжуудыг татан авах боломжтой байдаг. Энэ нь Dell-ийн албан ёсны дистрибьютерээс худалдан авсан компьютер бүрийн арын найдвартай ажиллагаа, баталгаат засварыг Dell өөрөө хариуцана гэсэн маш чухал баталгаа болдог билээ.Тиймдээ ч дэлхийн олон олон хэрэглэгч, бизнесийн байгууллагууд, засгийн газрын хэрэглэгчид эргэлзээгүйгээр Dell брэндийг сонгодог.

Харин дэлхийд алдартай энэхүү брэнд Монгол улсын хэрэглэгчдэд бүтээгдэхүүнээ хүргээд 8 жил болж байна. Өнөөдөр манай компьютер хэрэглэгчдийн талаас илүү хувийг Dell-ийг сонгосон байгаа нь Монголын хэрэглэгчдэд ихээхэн таашаагдсан, найдвартай брэнд болохыг илтгэж байна.

Та энэхүү өдөрлөгт хүрэлцэн ирж, технологийн мэдлэгээ сорин АХА тэмцээнд оролцож, Dell-ийн гарын бэлгийг хожихоос гадна манай зах зээл дээр хамгийн сайн борлуулалттай Dell Inspiron 3442 загварын зөөврийн компьютерийг өөр ямар ч дэлгүүрт байхгүй хямд үнээр авах боломжтой гэдгийг сануулья. Өдөрлөг ердөө 5-хан өдөр үргэлжлэх тул та зав гаргаж, технологийн шинэ мэдээ, шилдэг бүтээгдэхүүнүүдтэй танилцаарай.

Эх сурвалж: Сааk.mn

The post Dell брэндийн технологийн үзэсгэлэн appeared first on Cool Marketing Agency.